Сэтгэн бодох чадвар
*Та хэт хэвшмэл бодолдоо баригдчихаагүй биз?*
Их мэдлэгтэй байсан ч ажил урагшлахгүй үе байдаг. Юмыг өөр өнцгөөс харж, зөв сэтгэн бодсоноор тулгамдаад буй асуудлаа шийдэх гарцыг олж болно. Түр ажиллаа завсарлаад дараах асуултуудад хариулах гээд үзээрэй.
Таны тархийг хэсэг хугацаанд амрааж, сэргээнэ гэж найдаж байна.
Нийт 10 асуулт, бодох хугацаа 30 минут!
Асуулт – 1. Хэрэгтэн нь хэн бэ?
Хүн амины хэргийн сэжигтнээр нөхөр X баривчлагджээ. Эд мөрийн баримт дээрх хурууны хээ X-ынхтэй яг таарсан хэрэг. Гэвч мөрдөгч Y Х-ыг хэрэгтэн биш гэж бат итгэж байв. Яагаад тэр вэ?
Асуулт – 2. Жигмэд Тогмид хоёр
Тогмид зунжингаа ажиллаж өвөл идэх хүнсээ уйгагүй бэлджээ. Жигмэд харин хөгжилтэй нь аргагүй дуу дуулж, дууны бэлтгэл хийж зуныг өнгөрөөжээ. Та Жигмэд байсан бол өвлийг яаж давах вэ?
Асуулт – 3. Ойлголцол
Нэгэн кино театрт жирийн суудал 13000 төгрөг, харин тусгай суудал 18000 төгрөг гэдэг байв. Эхний хүн касснд 20000 төгрөг өгөхөд кассчин:
- Жирийн суудал уу? Тусгай суудал уу? гэж асуув.
Харин хоёр дахь хүн касснд 20000 төгрөг өгөхөд кассчин:
- Тусгай суудал юм байна тэ. гэж хэлээд хариулт болох 2000 төгрөгийг хариулж өгчээ. Кассчин хоёр дахь хүнийг яаж тусгай гэдгийг нь мэдсэн бэ?
Асуулт – 4. Та бол миний хөрш
А-гээс H хүртэлх нэртэй найман бизнесмен том дугуй ширээг тойрон сууж хооллож байв. Гэвч нэгэн сонингийн газраас бохир бизнес эрхлэгчийг илчилжээ. Хэргийн эзнээр А-ын баруун хажуу талд сууж байсан хөрш нь баривчлагджээ. Хэн болохыг олж тогтооно уу.
A: [Миний хажууд G байгаагүй]
B: [Би A-ын баруун талд биш, бас эгц өөдөөс нь хараагүй]
C: [Би A-ын эгц өөдөөс нь хараагүй]
D: [Би F-ын эгц өөдөөс нь харсан]
E: [Би D-ын хажууд байсан]
F: [Би A-ын зүүн хажууд байсан]
G: [Би D-ын хажууд байгаагүй]
H: [Би F-ын хажууд байсан]
Асуулт – 5. Өмнө зүг рүү харсан гэр
- Энэ байшингийн цонх хойшоогоо харсан болохоор... Нарны гэрэл үздэггүй.
Гэж ээж нь хэлээд санаа алдав. Тэгтэл тоглоом шоглоомд дуртай хүү нь:
- Дөрвөн тал нь дөрвүүлээ урагшаа харсан цонхтой байшин барьж болно шдээ.
Гэж хэлэв. Яаж тийм байшин барих вэ?
Асуулт – 6. Яг нэг шугамд
Машины уралдаанд орсон Бат 1 цагт замаа 7 удаа тойрдог. Харин Болд 1 цагт 8 удаа, Хүрлээ 1 цагт 9 удаа тойрдог. Азаар Амараа 1 цагт 6 удаа тойрдог болохоор хамгийн сүүлийн байранд орохгүй нь лавтайдаг. За тэгвэл энэ 4 уралдаж эхлээд хэдэн цагийн дараа яг нэг шугамд зэрэгцэх вэ?
Асуулт – 7. Салж чадах уу?
Бүх зүйлийг логикийн дагуу боддог өмгөөлөгч байжээ. Түүн дээр 40 орчим насний эрэгтэй ирж:
- Өмгөөлөгчөө, эхнэр бид хоёр ямар ч асуудал дээр санал зөрөлдөөд байнга хэрэлдэх боллоо.
- Тийм үү. Үнэхээр тоогүй хэрэг байна.
- Тийм учраас би эхнэрээсээ салъя гэж бодож байна. Болох болов уу?
- Салах боломжгүй юм байна.
Өмгөөлөгч яагаад шууд тэгж хэлсэн бэ?
Асуулт – 8. Хэдэн худалч хүн байгаа вэ?
Зуун улс төрч байжээ. Тэд нэг бол үнэнч нэг бол худалч ажээ. (1)Дор хаяж нэг хүн үнэнч бөгөөд дурын 2 хүнийг сонгоход (2)дор хаяж нэг нь худалч байх ажээ. Тэдний хэд нь үнэнч хэд нь худалч вэ?
Асуулт – 9. Хөлийн урт болон тоо бодох чадвар
Нэгэн статистикч 6000 хүнтэй хотын хүн бүрээс тооны шалгалт авчээ. Тооны шалгалт авахын зэрэгцээ хүн болгоны хөлийн уртыг хэмжжээ. Үүний үр дүнд статистикч хөлийн урт болон тоо бодох чадвар нь хоорондоо маш хүчтэй харилцан уялдаатай болохыг олж тогтоожээ. Үүнийг учрыг тайлбарлана уу.
Асуулт – 10. Зөв хуваарилалт
Гурван эрэгтэй нэгэн зэрэг нэг үсчинд оржээ. Хурдан үс засаад, сахал хусаад аль гэж хүсжээ. Гэвч үсчинд 2 үсчин л ажиллаж байв. Нэг хүний үс засахад 15 минут, сахал хусахад 5 минут зарцуулагдана. Нийт хэдэн минут шаардлагатай вэ?

woow
ReplyDeletedd
ReplyDelete8824
ReplyDelete